IT АУТСОРСИНГ ГЭЖ ЮУ ВЭ?
clock 2019-03-18 11:50
IT АУТСОРСИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Аутсорсинг үйлчилгээ нь аливаа бизнесийн байгууллагын ямар нэгэн чиг үүргийг өөр нэг мэргэжлийн компани дангаараа хариуцан гүйцэтгэх үйлчилгээг хэлнэ. Орчин үед бизнесийн үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж, хүмүүсийн амьдралын хэв маяг хурдтай, завгүй болж буй тул аутсорсинг үйлчилгээ урьд урьдынхаас илүү эрэлт хэрэгцээ ихтэй болсоор байна. Сүүлийн үед практикт бүхий л төрлийн аутсорсинг үйлчилгээг ашиглах нь түгээмэл болж байна.

Аутсорсинг үйлчилгээ авахын давуу тал юу вэ?

Компаниуд болон нийт ажилчид бүх чиг үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх боломжгүй тул мэргэжлийн байгууллагыг хөлслөн авч шаардлагатай ажлуудыг даалгах нь бизнесийг хурдацтай хөгжүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, цагийн ажлыг цагт нь амжуулах зэрэг давуу талууд олонтой.

 

Аж ахуйн нэгж байгууллагууд аутсорсинг үйлчилгээг авснаар:

1.  Үр дүн нь хурдан төдийгүй цаг хугацаа хэмнэнэ:

Та өөрөө хийж чадахааргүй тодорхой нэг ажил үүргийг хариуцуулахаар шинэ ажилтны нээлттэй ажлын байр зарлан сонгон шалгаруулалт хийх, ярилцлага авах, сонгосон шинэ ажилтныг сургах зэрэг нь цаг хугацаа ихээр шаарддаг. Харин үүний оронд аутсорсинг хийж тухайн ажил үүргийг мэдээлэл технологийн мэргэжлийн баг хамт олонд даатгуулснаар цаг хугацаа алдалгүйгээр ажлаа хурдан хугацаанд чанартай гүйцэтгүүлж болно.

2. Танай компанийн сул талыг нөхнө:

Компанийн захирал болон ажилтнуудын туршлага дутсан ажил үүргийг мэргэжлийн баг хамт олонд даатгаснаар танай бизнесийн сул талыг нөхөж, илүү амжилтад хөтөлнө.

3. Учирч болох эрсдэлээс сэргийлнэ:

Тиймээс компаниуд дампуурах эрсдэлээс сэргийлэхийн тулд мэдээлэл технологийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг авч, учирч болох эрсдэлүүдийг төлөвлүүлж шаардлагатай эх үүсвэрийг урьдчилан олж авах зэргээр аутсорсинг хийж байх нь танай байгууллагад өсөж тэлэхэд тустай.