Хүүхдийг онлайн орчинд хэрхэн аюулгүй байлгах вэ?
clock 2019-11-08 14:24
Хүүхдийг онлайн орчинд хэрхэн аюулгүй байлгах вэ?
Хүүхдийг онлайн орчинд аюулгүй байлгах зөвлөмжүүд

    Хүүхдийг онлайн орчинд хэрхэн аюулгүй байлгах вэ?

    Хүүхдүүдээ онлайн орчинд аюулгүй байлгахад туслах хамгийн сайн зөвлөмжүүд

  • Хамтдаа интернет орчноор аялаарай                                                                                   

  Хүүхэд цагаа онлайнаар хэрхэн өнгөрөөж байгааг харж хянах нь нь тэднийг хэрхэн "Аюулгүй" байлгах талаар төлөвлөхөд илүү дөхөм болно,мөн тэдэнтэй онлайн хэрэглээний талаар илүү утга учиртай яриа өрнүүлэх боломж олгодог байна.Хэрэв та хүүхдийнхээ интернет орчин дахь хэрэглээг хянах боломжгүй байгаа тохиолдолд “Kaspersky Safe Kids” гэх мэт аюулгүй хайлтийн технологийг ашиглаарай.

  • Онлайн хэрэглээний цагийг хязгаарлах                                                                

 Хүүхдүүдэд "хил хязгаар" шаардлагатай байдаг тул онлайнд хэр их цаг зарцуулж болохыг нь тогтоож өг. Тэдэнд илүү эрүүл,илүү дурсамжтай хүүхэд нас үлдээхийн тулд та тэнцвэртэй байдлыг эрхэмлээрэй. Ихэнх үйлдлийн системүүдэд онлайн хэрэглээний цагийг тохируулах,тогтоох боломжтой байдаг.

  • Блоклох,Найзаас хасах,Асуудлыг мэдэгдэх(Report)                                                   

Тэдэнд ямар нэг таалагдахгүй “Мэдээлэл” болон “Хүн” байнга харагдаж эхэлвэл хэрхэн тэднийг блоклох,найзаас хасах,асуудлыг мэдэгдэх(report) зэргийг сайтар зааж өгөх.Энэ нь таны хүүхдэд онлайны ёс зүйг бий болгож,өөрийгөө хамгаалах,өөрт харагдах мэдээллүүдийг хянах зэрэг чадваруудыг эзэмшүүлж өгдөг.

  • Хариуцлагыг нь хуваалцах                                                                                                      

 Тэд өдөр тутамд жинхэнэ амьдрал дээр хэрхэн яаж бусадтай харилцаж,биеээ авч явж байна вэ? Сoшиал орчинд ч яг адил бусадтай харилцах хэрэгтэй гэдгийг нь ойлгуул. Хэрэв тэд жинхэнэ амьдрал дээр ямар нэг буруу зүйл ярьж(comment),хуваалцаж(share),илгээж(send),илэрхийлдэггүй (post) бол сошиал ертөнцөд ч мөн хийж болохгүй гэдгийг ойлгуул.

  • Тэдэнтэй тогтмол гэхдээ маш энгийн байдлаар онлайн хэрэглээнийх нь талаар яарилцаарай  

Энэ нь хэрэв тэдэнд ямар нэг асуудал тулгарсан тохиолдолд тэд асуудлаа таньд илүү нээлттэйгээр ярих боломж олгодог.Энэхүү "харилцааний стратеги" нь тэдэнд ямар ч асуудал тулгарсан тэд бүгдийг шийдэж чадна гэсэн ойлголт суулгадаг байна.

  • Тэднийг бүү шүүж,шүүмжил!

Заримдаа хүүхдүүд өөрсдийгөө онлайн орчинд асуудалд оруулах тохиолдлууд гардаг.Харин энэ үед нь та хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь маш том нөлөө үзүүлдэг. Уурлаж бухимдахын оронд хамт байж дараа дараагийн удаа юу хийж чадахыг нь мөн илүү болгоомжтой байх талаар зааж сургаарай.Та хүүхэддээ тэдний онлайнд оруулсан мэдээлэлүүд нь амьдралынх нь туршид үлдэх учир хэрхэн болгоомжтой,хянамгай хандахыг тайлбарла.

  • Тогтмол болго  

Өдөр бүр унтахаасаа арван минутын өмнө хүүхдийнхээ өдөрөө  хэрхэн өнгөрүүлсэн бүхий л зүйлийн талаар болон тэдний онлайнаар,уншсан харсан эерэг ба сөрөг зүйлсийн талаар ярилц.

  • Өөрийгөө хөгжүүлээрэй

Кибер ертөнцийн талаар ойлголттой болсноор та хүүхдүүдтэйгээ энэ талаар ярихад илүү дөхөм болох болно. Та цаг гарган хүүхдийн видео сувгууд,онлайн тоглоом,орчин үеийн трендүүдийг судалж үзээрэй. Ингэснээр энэ бүхэн таны хүүхдүүдэд яаж,хэрхэн нөлөө үзүүлж буйг ойлгох боломжтой болох юм.

 

Эх Сурвалж: www.kaspersky.com   https://www.kaspersky.com/blog/family-tips-2019/28572/