Мэдээлэл технологийн аутсорсинг буюу IT аутсорсинг гэж юу вэ?
clock 2019-11-05 12:07
Мэдээлэл технологийн аутсорсинг буюу IT аутсорсинг гэж юу вэ?
IT аутсорсинг гэж юу вэ?
Мэдээлэл технологийн аутсорсинг буюу IT аутсорсинг гэж юу вэ?
Аливаа албан байгууллага аж ахуй нэгжүүд зардлаа хэмнэж,бага зардлаар илүү ашиг,өндөр бүтээмж гаргахыг үргэлж зорьдог билээ.
МТ аутсорсинг үйлчилгээ нь мэдээлэл технологийн дэд бүтэцдээ цаг,хөрөнгө хүч их зарцуулж үүнээс үүдэн үндсэн зорилго зорилтдоо бүрэн дүүрэн анхаарч ажиллаж чадахгүй байгаа байгууллагуудад бага зардлаар,түргэн хугацаанд МТ-ийн бүхий л асуудлыг шийдэж өгөх гэрээт үйлчилгээ юм.
МТ-ийн аутсорсингийн үйлчилгээ нь дараах боломжуудийг олгодог тул орчин цагийн олонх компаниуд идэвхтэй ашиглаж байна.
1.Бизнес хөгжлийн асуудалдаа дээд зэргээр төвлөрөх боломж бүрдүүлдэг
2.Зохицуулалтын зардлыг бууруулна
3.Үйлчилгээний өндөр түвшнийг хадгалан МТ-ийн чиглэлийн хөдөлмөрийн харилцаанд орох шаардлагаас ангижирна    
МТ- аутсорсингийн давуу талууд: 
1.МТ- ийн дэд бүтцийн үйлчилгээний зардлыг бууруулах. 
2.МТ-ийн системийн тогтвортой байдлын түвшинг дээшлүүлэх
3.Сул зогсолтыг хамгийн бага байлгах,өөрөөр хэлбэл санхүүгийн алдагдлыг бууруулах 
4.Хэвийн бус байдлыг арилгасны дараа “шуурхай” сэргээлт хийх боломж бүрдэнэ.
5.Зөвхөн мэргэшсэн инженерүүдтэй ажиллана.
5.Татвар ноогдох суурийг багасгана.
6.Ажилтнуудтай холбогдох хүний нөөц, нягтлан бодох бүртгэл зохицуулалтын ачааллыг бууруулах.
7.Эрсдэл болон алдагдлыг багасгана
8.Хөдөлмөрийн маргаанаас зайлсхийх боломж олгох гэх мэт.
9.Үйлчилгээний өндөр түвшнийг хадгалан МТ-ийн чиглэлийн хөдөлмөрийн харилцаанд орох шаардлагаас ангижирна.
 
1.Систем үйлчилгээний аутсорсинг
Харилцагчийн системийг хариуцсан үйлчилгээ.
Энэхүү үйчилгээний хүрээнд манай компаний мэргэжилтнүүд саатал гарахаас сэргийлж урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж,харилцагчийн гол үйлчилгээнүүдийг хянадаг:
1.1Цахим шуудан
1.2Файлууд,вэб-сервис
1.3Мэдээллийн аюулгүй байдал
1.4Сүлжээний үйлчилгээ гэх мэт
 
2. МТ-ийн дэд бүтцийн цогц аутсорсинг-
Энэхүү үйлчилгээнд:
2.1 Үйлдлийн систем
2.2 Ажлын байрны хэрэглээний программ хангамж
2.3 Зохицуулалт болон бусад туслах хэрэгслүүдийн ашиглалтын хэвийн байдлыг хангах,мэдээллийн технологитой холбогдолтой бусад ажил үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд хамаарна(ийм төрлийн аутсорсинг нь ихэнхдээ жижиг бизнесийн орчинд тохиромжтой байдаг).Манай компанийн мэргэжилтнүүд байгууллагын тань үндсэн үйлчилгээнд өдөр тутмын хяналт үнэлгээ хийж, шаардлага гарсан тохиолдолд харилцагчийн ажлын байранд очиж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд бусад үйл ажиллагааг алсын хандалт ашиглан зайнаас хэрэгжүүлдэг.