Configure IMAP/POP/SMTP
clock 2019-07-22 17:57
Configure IMAP/POP/SMTP
Outlook хэрхэн тохируулах вэ?

Outlook 2013: Configure IMAP/POP/SMTP

И-мэйл бол бидний ажилыг хөнгөвчлөх маш чухал нэг хэсэг бөгөөд албан байугууллага болон бизнес хамтрагчидтайгаа мэдээлэл солилцоход тохиромжтой  юм. Microsoft Outlook 2013 нь (Gmail, Yahoo) зэргийг дэмжин ажилладаг бөгөөд хэрэглэгч таны  цаг завыг хэмнэнэ. Харин одоо хэрхэн яаж тохиргоо хийхийг харуулъя.

  • Заавал мэдэх ёстой зүйлс:

IMAP, POP, SMTP-н мэйл дамжуулах протокол бөгөөд тус тусдаа өөр портын дугаарыг ашиглана.

IMAP -  Сервер: mail.domainname.com  /домайн нэр/

             Порт: 143 ба 993 (SSL)

             Нэр: Өөрийн мэйл хаяг

             Нууц үг: Мэйл нууц үг

POP -  Сервер: mail.domainname.com  /домайн нэр/

             Порт: 110 ба 995 (SSL)

             Нэр: Өөрийн мэйл хаяг

             Нууц үг: Мэйл нууц үг

SMTP -  Сервер: mail.domainname.com  /домайн нэр/

             Порт: 25 ба 587 (SSL)

             Нэр: Өөрийн мэйл хаяг

             Нууц үг: Мэйл нууц үг

  1. Шинээр хэрэглэгч нэмэх:

 MS Officce таны комьютер дээр суусан бол Outlook байна. Outlook руугаа ороод, File цэс дээр дарж Add account-г  сонгоно.

 

  1. Add account дээр дарахад мэдээллээ оруулах хуудас гарч ирнэ, тэндээс Manual setup or additional server types-г сонгож next товчийг дарна.

  1. Choose service хуудас гарч ирэх бөгөөд POP эсвэл IMAP-г сонгож next дарна.

POP-н тохиргоо:

  1. Next дарсны дараагаар, POP ба IMAP Account Settings гэсэн үндсэн тохиргооны хэсэг гарч ирнэ.
  • User Information хэсгийг бөглөж өөрийн мэдээллийг оруулна. Your name болон Email address /домайн мэйл/ бөглөнө.
  • Account type цэсээс POP3-г сонгоно.
  • Incoming mail server/домайн мэйл/, Outgoing mail server(SMTP) домайн мэйл
  • User name/өөрийн мэйлээ бичиж болно/, Password/өөрийн мэйлийн нууц үгийг бичнэ/

IMAP-н тохиргоо:

  1. Next дарсны дараагаар, POP ба IMAP Account Settings гэсэн үндсэн тохиргооны хэсэг гарч ирнэ.
  • User Information хэсгийг бөглөж өөрийн мэдээллийг оруулна. Your name болон Email address /домайн мэйл/ бөглөнө.
  • Account type цэсээс IMAP-г сонгоно.
  • Incoming mail server/домайн мэйл/, Outgoing mail server(SMTP)/ домайн мэйл /
  • User name/өөрийн мэйлээ бичиж болно/, Password/өөрийн мэйлийн нууц үгийг бичнэ/

  1. More Settings цэс рүү орж оролт, гаралтын серверийн портыг тохируулна.

 

 

 

 

 

  1. Advanced цэс рүү орж оролт, гаралтын портыг тохируулна.

  1. OK дарж, мэйл серверүүд ажиллаж тохиргоо хийгдэнэ.