ДОМЭЙН НЭР ГЭЖ ЮУ ВЭ?
clock 2019-07-22 17:54
ДОМЭЙН НЭР ГЭЖ ЮУ ВЭ?
ДОМЭЙН НЭР ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

Веб сайт ажиллуулахын тулд домэйн нэр гэсэн бас нэг ойлголт бий. Домэйн нэр бол веб сайт байрлаж буй серверийн IP хаягийг олох зам заагч ч гэж ойлгож болно. Таны сервер, серверийн IP хаяг солигдсон ч сайт руу тань хүмүүс домэйн нэрээр хандаад холбогдоод байх боломжийг олгодог юм. Бас IP гэх олон оронтой тоог тэр бүр хүн цээжлээд веб сайт руу хандах нь ховор. Үүнийг мөн домэйн нэр шийдэж байгаа юм. Гэхдээ домэйн нэр байхгүй дан сервер дээр ч мэдээллээ байрлуулаад IP хаягаар нээж бол болно.

Тэгэхээр домэйн нэр бол халхавч, зам заагч юм. Жишээлбэл microsoft.com гэсэн нэр нь манай серверийн 202.179.8.246 гэсэн IP хаягийг таны тооцоолуурт хэлж өгч байгаа гэсэн үг. Энэ IP хаяг маань солигдож ч болно. Гэсэн ч microsoft.com гэсэн домэйн нэр маань бол хэвээрээ байж л байна. Тэгэхээр нэг ёсны үл хөдлөх хөрөнгө юм. Тиймээс веб сайт анх нээхдээ домэйн нэр худалдан авах газраа маш зөв сонгох нь чухал байдаг. Жишээ нь: itools.mn, datacom.mn гэх мэт