Хяналтын камер гэж юу вэ?
clock 2019-03-22 18:54
Хяналтын камер гэж юу вэ?
Хяналтын камер

 

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед айл гэр, албан байгууллагын аюулгүй байдлыг хангахад хяналтын камер чухал үүрэгтэй.

Камерын систем нь тухайн обьектын  хяналт, хамгаалалт, ажиглалт, аюулгүй байдлыг хангахад ашиглахаас гадна  тандалт судалгаа хийх, тайлан шинжилгээ хийх зэргээр илүү өргөн хүрээнд ашиглаж болох юм. 

Мөн хяналтын камерын систем нь төв оффис болон  салбарууд, барилга байгууламжын хяналтыг нэг цэгт төлөврүүлэн удирдах нэгдсэн хяналтын систем зохион байгуулах боломжтой юм.

Яагаад та энэхүү хяналтын камерын үйлчилгээг сонгох хэрэгтэй вэ?

  • Хяналт удирдлага сайжрах.
  • Хамгаалалт, аюулгүй байдал сайжрах.
  • Зайнаас үл хамааран хяналтай тогтоох.
  • Эрсдэлийг багасгах
  • Үйл ажиллагаагаа баримтжуулах.
  • Видео архив үүсгэх.
  • Видео бичлэгийг боловсруулж  бүх төрлийн анализ, судалгаа хийх.  

Давуу тал:

  • Дүрсийг өгөгдлийн нууцлалт (encryption) хийж дамжуулах боломжтой.
  • Дүрсийн шууд харах, бичлэг үзэхэд дүрсийн чанарт өөрчлөлт бага.
  • Интернетэд холбогдсон л бол ухаалаг утас болон компьютер дээр харах боломжтой.
  • Дуу дүрс зэрэг бичих боломжтой.
  • Дохиололтой /Хөдөлгөөн илэрсэн үед зураг авч мэйл рүү илгээх/.
  • Дуут дохио өгөх /Дохиололын системийг орлох боломжтой/.
  • Шөнийн тусгал сайн.
  • POE сүлжээ дэмжинэ.
  • Гадны гэмтэлээс хамгаалсан бат бөх бүрхүүл, битүүмж сайн.
  • Халуун хүйтэн хамаарахгүй.